Түгээх материалууд

(1) Ил задгай шатаалтын улмаас үүсэх УЗОБ-ийн хүний ​​эрүүл мэнд, байгаль орчинд  учруулах хор аюулын талаар анхан шатны ойлголт өгөх зорилготой. Дараах мэдээллийг багтаасан:

  • Ил шатаалт гэж юу вэ, ил шатаалтын үед ямар төрлийн химийн бодисууд ялгардаг вэ
  • Диоксин ба бусад УЗОБ-ийн химийн бодис хүний эрүүл мэнд, байгаль орчинд хэрхэн нөлөөлдөг вэ
  • Өөрсдийн эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалахын тулд юу хийх хэрэгтэй вэ? Хог хаягдлын 3R-менежментийн тухай танилцуулга

(2) Хог хаягдлын тухай хуулиар иргэн хүний хүлээх үүрэг хариуцлагын тухай түгээх материалыг   ард иргэдэд зориулан боловсруулсан бөгөөд энэ нь дараах мэдээллийг агуулсан:

  • Аюултай ба энгийн хог хаягдлын ангилал
  • Хог хаягдлын тухай хуулинд тусгагдсан иргэдийн хүлээх үүрэг, эдлэх эрх
  • Хууль зөрчсөн тохиолдолд ногдуулах шийтгэл
  • Төрөл бүрийн хог хаягдлын байгаль орчинд задрах хугацааны талаарх зарим мэдээлэл

(3) Хог хаягдлын тухай хуулиар аж ахуйн нэгж, байгууллагын хүлээх үүрэг хариуцлагын талаархи товхимол. Энэ товхимлыг аж ахуйн нэгж, байгууллагуудад зориулж боловсруулсан бөгөөд дараах мэдээллийг агуулсан болно:

  • Хог хаягдлыг өмчлөх эрх
  • Хог хаягдлыг зайлуулах аж ахуйн нэгжийн үүрэг, хариуцлага
  • Аюултай хог хаягдлыг зайлуулах тээвэрлэлт ба түр хадгалах
  • Аж ахуйн нэгж, байгууллагын эрх
  • Хог хаягдлыг дахин боловсруулах, үүнтэй холбоотой урамшуулал
  • Хог хаягдалтай холбоотой төлбөр
  • Хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд ногдуулах торгууль
  • Хог хаягдлын менежменттэй холбоотой үйл ажиллагааг хянах

(4) Ил шатаалтын улмаас үүсэх УЗОБ-ийн ялгарал, тархалттай холбоотой танилцуулга, түгээх материал, товхимол зэрэг материалуудыг агуулсан CD болон Монгол улсын Хог хаягдлын тухай хууль (шинэчилсэн найруулга) багтаасан DVD.

Start typing and press Enter to search

Shopping Cart