Санхүүжүүлэгч байгууллагаДаян Дэлхийн Байгаль Хамгаалах Сан

Хэрэгжүүлэгч байгууллагаНҮБ-ийн Аж Үйлдвэрийн Хөгжлийн Газар 

Гүйцэтгэгч байгууллагууд:

 

 

– Байгаль орчин, аялал жуулчлалын яам

– Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Алба

 

 

 

– Шинжлэх ухааны академи

 

 

 

– Хими, химийн технологийн хүрээлэн

Холбоосууд:

http://www.unido.org/

http://www.unitar.org/

https://www.thegef.org/gef/

http://www.mne.mn/

http://www.ulaanbaatar.mn/

http://www.icct.mas.ac.mn/

Төсөл

“Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай Стокгольмын Конвенцид хамаарах ил шаталтын үйл ажиллагаанд хамгийн боломжит арга технологи ба байгаль орчинд ээлтэй практик (БАТ/БЭП) нэвтрүүлэх”бүсийн төсөл

Төслийн зорилго:

Ил шаталтаар зориудын бусаар үүсдэг Удаан задардаг органик бохирдуулагчийн бий болгож буй эрсдлийн талаар зорилтот бүлгийнхэнд ухуулж мэдлэгийг дээшлүүлэх

 

  • Хэрэгжүүлэгч байгуулллага: НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн газар (НҮБАҮХГ)
  • Үргэлжлэх хугацаа: 3 жил
  • Төсөл хэрэгжүүлэх орнууд: Монгол, Камбож, Лаос, Филиппин, Вьетнам
  • Санхүүжилт: Даян дэлхийн байгаль хамгаалах сангаас 7,56 сая ам.доллар (нэг улсад оногдох 1,512 сая ам.доллар) , төсөл хэрэгжүүлэгч 5 орноос хамтран санхүүжүүлэх 32,776 сая ам.доллар
  • Монголын талаас оролцох байгууллага: БОАЖЯ, Улаанбаатар хотын захирагчийн алба, ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн

 

Төслийн зорилт:

  • БАТ/БЭП-ийн хууль эрх зүйн орчныг сайжруулах
  • Ил шаталтын эх үүсвэр дээр БАТ/БЭП нэвтрүүлэх чадвар бий болгох
  • БАТ/БЭП нэвтрүүлэх жишиг төсөл хэрэгжүүлэх
  • Зориудын бусаар үүсдэг УЗОБ-ийн үзүүлэх эрсдэл болон БАТ/БЭП-ийн талаарх ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх

 

Төслийн хүрээнд хийгдэх ажил:

  • БАТ/БЭП-ийн хууль эрх зүйн орчныг сайжруулах зорилтын хүрээнд:
  • БАТ/БЭП-ийн талаар хуульд нэмэлт оруулах, журам, аргачлал боловсруулна;
  • Техникийн аргачлалыг нарийвчилсан байдлаар (тухайлбал, хогийн цэг, ландфилл, инженерийн хийцтэй ландфилл, эрүүл ахуйн шаардлага хангасан ландфилл г.м.) бүсийн хэмжээнд гаргана; Үүний дараа оролцогч таван орон өөрийн хэл рүү орчуулна;

 

  • Ил шаталтын эх үүсвэр дээр БАТ/БЭП нэвтрүүлэх чадавх бий болгох зорилтын хүрээнд:
  • Шинжилгээ хийх лабораторийн чадавхийг сайжруулна. Техникийн сургалтууд хийнэ. Шинжилгээ хийх, мэдээлэл цуглуулах, хяналт-шинжилгээ хийх, тайлагнах стандартчилагдсан арга зүй боловсруулна. Сургагч багш нарыг бэлтгэж, үндэсний хэмжээнд сургалт хийх чадавхитай болгоно.

 

  • БАТ/БЭП нэвтрүүлэх жишиг төсөл хэрэгжүүлэх зорилтын хүрээнд:

Монголд хэрэгжүүлэх жишиг төсөл:

  • “Ногоон хогийн сав” төсөл: аж ахуйн нэгжүүд дээр хуримтлагдсан химийн бодисын савыг цуглуулж, хадгалах агуулах, цэвэрлэх газар байгуулна. Цэвэрлэсэн савыг Улаанбаатар хотын гэр хорооллын айлуудад хогийн савын зориулалтаар тараана (металл бошгийг – үнсэнд, хуванцарыг – бусад хогонд)

Айл өрхүүд хогийг “үнс” болон “бусад” гэж ялгаж цуглуулах нь халуун үнсийг хогтой хольсноос үүсэх шаталтыг тохиолдлыг бууруулна. Цуглуулах сав болон тараах айлын тоо нь төслийн санхүүжилтээс хамаарч тодорхой хязгаартай байна.

Үнснээс ялгаж цуглуулсан хогийг шил, цаас, металл гэх мэтээр ангилан ялгаснаар  дахин боловсруулах боломжтой болно.

  • Цагаан давааны хогийн цэгт үнсэнд зориулсан аюултай хог хаягдлын ландфилл байгуулна. Ингэснээр хогийн цэг дээрх хогны ил шаталт зогсоно. ( Төслийн нийт санхүүжилтийн 70 % зарцуулахаар тусгасан)

 

  • Зориудын бусаар үүсдэг УЗОБ-ийн үзүүлэх эрсдэл болон БАТ/БЭП-ийн талаарх ойлголт мэдлэгийг дээшлүүлэх зорилтын хүрээнд:
  • Ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуулиудад зориулсан сургалтын хөтөлбөр боловсруулна. Их дээд сургуульд зориулсан хөтөлбөрийг бүсийн түвшинд гаргасны дараа улс орнууд өөрийн хэл дээр орчуулна.
  • УЗОБ-ийн хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх хор хөнөөл, БАТ/БЭП-ийн сэдвээр сургалт, сурталчилгаа явуулна. Бүсийн хэмжээнд болон улс орон тус бүр вебсайт бий болгож, холбогдох мэдээлэл оруулж байна.

Стокгольмын конвенцын 5-р зүйлийн Хавсралт В буюу “Хамгийн боломжтой технологи ба байгаль орчинд хамгийн ээлтэй арга ажиллагааны аргачлал” байгаль орчинд ээлтэй шилдэг практик гэсэн нэр томъёог тодорхойлсон. Энэ нь хүрээлэн байгаа орчныг бохирдлоос хамгаалан хянах хамгийн тохиромжтой шилдэг арга хэмжээ, стратегийг хавсран хэрэглэх гэсэн ойлголт бөгөөд “шилдэг” гэдэг нь бүхэлдээ байгаль хамгааллыг өндөр түвшинд хүргэх хамгийн үр ашигтай  арга хэмээн тодорхойлсон.

2007 оны  4-р сарын 30-наас тавдугаар сарын 4-ний өдрүүдэд Дакар хотноо (Сенегал улс) болсон Стокгольмын Конвенцид оролцогч Талуудын  Бага хурлын гуравдугаар зөвлөлгөөний  SC-3/5 шийдвэрээр  байгаль  хамгаалах шилдэг арга, үйл  ажиллагааны   урьдчилсан зааврыг батлан гаржээ.

Start typing and press Enter to search

Shopping Cart